Gardenia Wholesale

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026-11-11

Гардения ХХК («Гардения», «бид») нь gardenia.mn цэцгийн бөөний платформ болон Gardenia аппыг ажиллуулдаг. Энэхүү бодлого нь бизнес харилцагч, тэдгээрийн ажилтнуудаас ямар хувийн мэдээлэл цуглуулдаг, ямар зорилгоор ашигладаг, та юу хийх боломжтойг тайлбарлана.

Бид юу цуглуулдаг вэ

  • Бүртгэл: нэр, имэйл хаяг, утасны дугаар, хот, төрсөн өдөр (заавал биш).
  • Компани: хуулийн болон бизнес нэр, регистрийн дугаар, захирал, хаяг, баталгаажуулахаар оруулсан баримт бичиг, гэрээ болон гарын үсэг.
  • Захиалга, нэхэмжлэх, төлбөр, хүргэлт, буцаалт, урамшууллын ваучер.
  • Апп: захиалгын мэдэгдэл илгээхэд зориулсан утасны push токен. Бид таны харилцагчийн жагсаалт, байршил, микрофон, зурагт хандахгүй. Зөвхөн таны өөрөө сонгож хавсаргасан зураг, файлыг ашиглана.
  • Вэбсайтын статистик (үзсэн хуудас, төхөөрөмжийн төрөл)-ийг өөрсдийн Umami-аар цуглуулдаг. Зар сурталчилгааны cookie ашигладаггүй.

Ямар зорилгоор

  • Таны захиалгыг хүлээн авах, хүргэх, нэхэмжлэх; бүртгэл, гэрээг хөтлөх.
  • Захиалга, нэхэмжлэх, ваучер, урьдчилсан захиалгын мэдэгдлийг имэйл, апп, SMS-ээр илгээх.
  • Хуулийн дагуу нягтлан бодох бүртгэл, татварын баримтыг хадгалах.
  • Танд туслах, үйлчилгээгээ сайжруулах.

Бид хувийн мэдээллийг худалдахгүй бөгөөд гуравдагч этгээдийн зар сурталчилгаанд ашиглахгүй.

Мэдээлэл боловсруулдаг түншүүд

  • Dayansoft ERP: нягтлан бодох бүртгэл, нэхэмжлэх.
  • Bitrix24: харилцагчийн үйлчилгээ, вэбсайтын чат.
  • Resend: имэйл илгээх.
  • Expo, Apple, Google: push мэдэгдэл хүргэх.
  • Банкууд: дансаар эсвэл QR-аар төлбөр төлөх үед.
  • Railway: сервер болон өгөгдлийн сан байршуулах.

Хэр удаан хадгалах вэ

Бүртгэлийн мэдээлэл таны бүртгэл нээлттэй байх хугацаанд хадгалагдана. Захиалга, нэхэмжлэх, төлбөр, гэрээг Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, татварын хуульд заасан хугацаанд хадгална. Бүртгэл устгасны дараа ч энэ хэвээр байна.

Таны эрх

  • Профайл хэсгээс мэдээллээ харах, засах.
  • Мэдэгдлийг Профайл хэсгээс эсвэл утасныхаа тохиргооноос унтраах.
  • Бүртгэлээ хүссэн үедээ устгуулах хүсэлт илгээх: Бүртгэл устгах заавар.

Холбоо барих

Гардения ХХК, Улаанбаатар — hello@gardenia.mn, +976 7507-3333.

Нууцлалын бодлого | Gardenia Wholesale